СЭДЭВ: COMMUNITY EMPOWERMENT
Inspiring Asia Бичил Кино Наадам нь 2026 онд “Community Empowerment” сэдвийн дор “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” уриатайгаар зарлагдаж байна.
“Community Empowerment” гэдгийг хүмүүс өөрсдийн гэрэлт ирээдүйгээ хамтын хүчээр бүтээх гэсэн санаагаар илэрхийлж болно. Үүнд аливаа орон зай, амьдран суугаа газраас үл хамааран, дундын үнэ цэн, хамтын зорилго дээрээ огтлолцон нэгдэж, нэгдмэл үзэл санаа, итгэл, зүтгэлийн хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэж, эерэг өөрчлөлтийг давлагаалж буй нийгмийн бүлгүүдийг ойлгож болно.
Inspiring Asia Бичил Кино Наадам нь кино уран бүтээлээр дамжуулж нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалж буй бөгөөд Азийн олон төрлийн соёлыг нэгтгэсэн платформ юм. 2026 онд БНХАУ, Индонез, Монгол, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонг Конг зэрэг найман бүсийн кино наадмаар дамжуулан тухайн улс орны дуу хоолойг Ази тивд түгээхийг зорьж байна.
Кино уран бүтээлчид, оюутан залуус, төрийн бус байгууллагууд болон нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг хүсэж буй хэн бүхнийг бүтээлээ илгээхийг урьж байна. Таны бүтээл нэг хүний түүхийг өгүүлж байгаа эсвэл олон нийтийн төсөл, санаачилга, шийдлийг онцолж байгаа эсэхээс үл хамааран тодорхой нэг нийгмийн асуудлыг хөндөж, олны анхаарлын төвд оруулж, хамтын шийдэл эрэлхийлнэ гэдэгт бид итгэж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТУУД
Уг кино наадам нь хоёр үе шаттай зохион байгуулагдана. Үүнд:
Дотоодын сонгон шалгаруулалт
- Монгол уран бүтээлчдийн бүтээлийг дотоодын шүүгчид шүүж шилдгийг шалгаруулна.
- Дотооддоо финалын шатанд шалгарсан бүтээлүүд олон улсын тавцанд буюу Inspiring Asia-ын Үндсэн шатад өрсөлдөх эрхээ авна.
Inspiring Asia-ын Үндсэн шат
- Үндсэн шат нь Урьдчилсан шат, Хагас финал, болон Гранд финал гэх 3 үе шатаас бүрдэх ба олон улсын бүтээлүүд хоорондоо өрсөлдөнө.
ШАГНАЛЫН ТӨРӨЛ БА ШАГНАЛЫН САН
Inspiring Asia бичил кино наадам нь дараах гурван ангилалд сонгон шалгаруулна:
Шилдэг Төсөл Best Project Award
- Бичил хэмжээний кино бүтээлээр дамжуулж танилцуулсан эерэг үр нөлөө бүхий нийгмийн төсөл хөтөлбөрийг тодруулна.
- Уг шагналыг төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх, цар хүрээг тэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн бус, иргэний нийгэм болон ашгийн бус social enterprise байгууллагуудад олгоно.
Шилдэг Бичил Кино Best Micro Film Award
- Түүх өгүүлэл, кино зураглал, үндсэн сэдвийн талаарх илэрхийлэмж зэргийг үнэлж шилдэг бичил хэмжээний кино бүтээлийг тодруулна.
- Уг шагнал нь кино бүтээлээрээ шалгарсан багийн цаашдын нийгмийн асуудлыг хөндсөн бүтээлч ажлыг дэмжих зорилготой юм.
Шилдэг AI Кино Best AI Film Award
- Хиймэл оюун ухаан (AI) технологийг ашиглан бүтээсэн эсвэл AI-ын дэмжлэгтэй бүтээгдсэн шилдэг бичил кино бүтээлийг тодруулна.
- Түүх өгүүлэл, үндсэн сэдвийн талаарх илэрхийлэмж, нийгмийн үр нөлөөг үнэлнэ.
- Уг шагнал нь AI-ын тусламжтай бүтээлч ажлыг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Гранд финал
Дээрх гурван төрөлд Inspiring Asia-ын Үндсэн шатад шилдгээр тодорсон бүтээлүүд дараах шагналын сангийн эзэд болно.
•Шилдэг Төсөл
$100,000 ам. доллар
Шилдэг Бичил Кино
$50,000 ам. доллар
Шилдэг AI Кино
$10,000 ам. доллар
Дотоодын шагналын сан
Дээрх гурван төрөлд дотооддоо шилдгээр тодорсон бүтээлүүд дараах шагналын сангийн эзэд болно.
- Шилдэг Төсөл – ₮40,000,000 төгрөг
- Энэхүү төрөлд финалистаар шалгарсан бүтээл болгонд – ₮5,000,000
- Шилдэг Бичил Кино – ₮20,000,000 төгрөг
- Энэхүү төрөлд финалистаар шалгарсан бүтээл болгонд – ₮3,000,000
- Шилдэг AI Кино – ₮5,000,000 төгрөг
- Энэхүү төрөлд финалистаар шалгарсан бүтээл болгонд – ₮2,000,000
Мөн үүнээс гадна Лоринэт Сан болон Голомт Сангийн нэрэмжит тусгай байрын шагналуудын эздийг тодруулах болно.
БҮТЭЭЛ ИЛГЭЭХ ЗААВАР
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- Формат: MP4 / MOV / AVI
- Дүрс бичлэгийн харьцаа: 16:9 хөндлөн – 720p / 1080p / 4K
- Үргэлжлэх хугацаа: 3 – 6 минут
- Файлын хэмжээ: 100MB – 5GB
- Хэл: Ямар ч хэл дээр байж болно. Гагцхүү Англи хэлээс өөр хэл дээр бол заавал англи хадмал орчуулгатай байх ёстой.
Нэмэлт материал:
- Киноны постерууд: хөндлөн постер нэг хувь, босоо постер нэг хувь
- Киноны кадр зураг: хамгийн багадаа гурван ширхэг сайн чанарын зураг
НЭМЭЛТ ШААРДЛАГУУД БА ИЛГЭЭХ МЭДЭЭЛЛҮҮД
“Шилдэг Бичил Кино” ангилал
- Кино бүтээл нь дээрх техникийн шаардлагыг хангасан байх
- Оролцогч багийн мэдээлэл: багийн гишүүдийн нэр болон үүрэг оролцоо
- Бүтээлийн богино тайлбар: үйл явдал, бүтээлч төсөөлөл, гол санааны талаарх богино тайлбар
- Нэмэлтээр (заавал биш): богино тийзер, найруулагчийн үг гэх мэт
“Шилдэг Төсөл” ангилал
Энэ ангилалд өрсөлдөх хүсэлтэй оролцогчид дараах нэмэлт материалуудыг бичил хэмжээний кино бүтээлийн хамт илгээнэ:
- Кино бүтээл нь дээрх техникийн шаардлагыг хангасан байх
- Төслийн танилцуулга: шийдвэрлэж буй асуудал, зорилго, арга аргачлал, шинэлэг байдал, үр нөлөө
- Байгууллагын танилцуулга: эрхэм зорилго, хамт олны тоо, улсын бүртгэл эсвэл засаглалын нотлох баримт
- Төслийн хэрэгжилт ба үр дүн: одоогоор гарсан үр дүн, тогтвортой байдал, цар хүрээг тэлэх боломж, шагналын сангийн зарцуулалт
- Нэмэлтээр (заавал биш): үр нөлөөний тоон мэдээлэл, санхүүгийн ил тод байдал, хэвлэлийн мэдээ, болон бусад баримтууд
“Шилдэг AI Кино” ангилал
- Кино бүтээл нь дээрх техникийн шаардлагыг хангасан байх
- Оролцогч багийн мэдээлэл: багийн гишүүдийн нэр болон үүрэг оролцоо
- Бүтээлийн богино тайлбар: үйл явдал, бүтээлч төсөөлөл, гол санааны талаарх богино тайлбар
- Ашигласан AI платформ / хэрэгсэл: ашигласан гол AI хэрэгсэл, платформын нэр
- AI-ыг бүтээлийн үйл явцад хэрхэн ашигласан талаарх тайлбар
ШАЛГУУР ҮНЭЛГЭЭ
Шилдэг Бичил Кино
- Кино бүтээлийн чанар (Filmmaking Excellence)
- Түүх өгүүлэл (Storytelling)
- Нийгмийн үр нөлөө (Impact)
- Үндсэн сэдвийн илэрхийлэмж (Theme Expression)
- Бүтээлч, шинэлэг байдал (Creativity)
Шилдэг Төсөл
- Өөрчлөлт авчрах үр нөлөө (Catalytic Impact)
- Шинэлэг арга аргачлал (Innovative Approach)
- Нийгмийн асуудлын талаарх өгүүлэл (Communication of Issue)
- Тогтвортой байдал (Sustainability)
- Цар хүрээг тэлэх боломж (Scalability)
Шилдэг AI Кино
- Бүтээлч ба өвөрмөц байдал (Creativity & Originality)
- Техникийн гүйцэтгэл (Technical Execution)
- Түүх өгүүлэл ба хүүрнэл (Storytelling & Narrative)
- Кино бүтээлийн чанар (Cinematic Excellence)
- Нийгмийн үр нөлөө ба хамаарал (Social Impact & Relevance)
ЗОХИОГЧИЙН ЭРХ
Мэдээллийн үнэн зөв байдал ба илгээх эрх
Уралдаанд оролцож бичил хэмжээний кино бүтээлээ илгээснээр:
- Кино бүтээл илгээж буй оролцогч нь өөрөө зохиогчийн эрхтэй эсвэл эрх эзэмшигчдийн нэрийн өмнөөс илгээх эрхтэй гэдгээ мөн илгээж буй мэдээллийг үнэн зөв гэдгийг баталж байгаа болно.
- Шагнал нь тухайн бүтээлийг илгээсэн хувь хүнд биш харин тухайн уран бүтээлийн баг эсвэл байгууллагад олгогдоно гэдгийг ойлгож байгаа болно.
Зохиогчийн эрх ба лиценз
Уралдаанд оролцож бичил хэмжээний кино бүтээлээ илгээснээр:
- Кино бүтээл илгээж буй оролцогч нь өөрөө зохиогчийн эрхтэй эсвэл эрх эзэмшигчдийн нэрийн өмнөөс илгээх эрхтэй гэдгээ баталж байгаа болно.
- Оролцогч нь бүтээл ашиглах энгийн (non-exclusive) лицензийг Inspiring Asia Бичил Кино Наадамд үнэ төлбөргүйгээр (royalty-free), олон улсад ашгийн бус (worldwide non-commercial) зорилгоор ашиглахаар олгосонд тооцно. Үүнд: бүтээлтэй танилцах, хянах, олон нийтэд сурталчлах, нийгмийн цахим сүлжээгээр болон албан ёсны хэвлэл мэдээллийн сувгаар түгээх.
- Илгээсэн бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчид бүрэн хадгалагдана.